99370877 transferfactor хүргэлт үнэгүй

transferfactor

Дархан уул аймагт болон орон нутагт дархлааны бүтээгдхүүн 5+1 урамшуулалттай хүргэлт зөвөлгөө үнэгүй утас: 99370877 88373377

Эйнштейны АЗ ЖАРГАЛЫН ОНОЛ 1,5 сая ам. доллар хүрчээ

Альберт Эйнштейны бичиж байсан аз жаргалын онол хэмээх хоёр бяцхан тэмдэглэл Иерусалимын дуудлага худалдааны төвд 1,56 сая ам. долларын үнэ хүрчээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид эдгээр бичгүүд ийм өндөр үнэд хүрнэ гэж тооцоолоогүй аж
Нобелийн шагналт, Германд төрсөн нэрт эрдэмтэн Токио хотод 1922 онд явж байхдаа шууданч хүүхдэд цайны мөнгөний оронд энэ хоёр бичгийг өгсөн түүхтэй аж.
Тэрээр бичгийг өгөхдөө “Хэрвээ чи азтай байвал, энэ бичиг их үнэ хүрнэ дээ” хэмээн хэлж байжээ. Амьдралаа тэр чигт нь шинжлэх ухаанд зориулсан тэрээр “Олон жил мөрөөдсөн зүйлдээ хүрнэ гэдэг Аз жаргалтай болно гэсэн баталгаа биш юм” хэмээн бичсэн юм.
Шууданч хүү нэрт эрдэмтний шууданг нь хүргэж өгөх үед Эйнштейнд мөнгө байгаагүй бөгөөд дөнгөж Нобелийн Физикийн шагнал хүртээд удаагүй, Токио хотод лекц уншихаар ирсэн байжээ.
Токиогийн Эзэн хааны зочид буудлын бичгийн цаасан дээр Эйнштейн Германаар “Тайван, энгийн амьдрал гэдэг амжилтын төлөө тэмүүлснээс илүү их аз жаргалтай болгоно” хэмээн бичиж өгсөн аж.
Харин хоёр дахь бичигт “Хүсэл байвал, арга нь олдоно” хэмээх энгийн үгийг бичиж өгсөн бөгөөд тэр нь 240 мянган ам. доллар хүрчээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид эдгээр бичгүүд ийм өндөр үнэд хүрнэ гэж тооцоолоогүй аж.
Худалдан авагч нь Европ хүн бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн байна. Харин борлуулагч нь өнөөх шууданч хүүгийн зээ хүү ажээ.
Эйнштейны АЗ ЖАРГАЛЫН ОНОЛ 1,5 сая ам. доллар хүрчээ Эйнштейны АЗ ЖАРГАЛЫН ОНОЛ 1,5 сая ам. доллар хүрчээ Reviewed by https://darkhlaa.blogspot.com/ on November 06, 2017 Rating: 5

1 comment:

  1. How to Play Baccarat - Gambling Hall of - Urban Gaming
    With four players and six decks of 52 cards, it's the 카지노사이트 best strategy to get into the game. When you start to find kadangpintar the dealer, a worrione card is

    ReplyDelete

Comments

Powered by Blogger.