99370877 transferfactor хүргэлт үнэгүй

transferfactor

Дархан уул аймагт болон орон нутагт дархлааны бүтээгдхүүн 5+1 урамшуулалттай хүргэлт зөвөлгөө үнэгүй утас: 99370877 88373377

Монголоос онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн яс олджээ


70 сая жилийн тэртээ амьдарч байсан, жижиг онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс Монголын говиос олдсон талаар Их Британийн The Sun сэтгүүл мэдээллээ.
Үлэг гүрвэлүүдтэй нэгэн үед амьдарч байсан энэхүү гүрвэлийн яс нь птерозаврын төрөлд багтдаг байна. Эдгээр гүрвэлүүд нь анхны сээр нуруутнууд бөгөөд одоогоор дэлхий дахинд ил болоод буй хамгийн том нисдэг амьтанд тооцогдож байна. Учир нь дэлгэсэн далавч нь л гэхэд 11 метр орчмын урттай аж. Птерозаврууд нь дулаан цөлөрхөг нутагт амьдарч байсан  ч өнөөдрийнх нь шиг хуурай байгаагүй гэж үзээд байна.
Нэмэгт уулаас олдсон тэдгээр птерозавруудыг тодорхой төрөлд ангилж чадаагүй ч одоогоор хүзүүний нугалам нь тухайн амьтан аварга том биетэй байсныг гэрчлэх аж. 
"Энэ птерозавр аварга хэмжээтэй байгаад маш их гайхсан" хэмээн Токиогийн их сургуулийн палеонтологич Таканобү Цүихижи National Geographic-ийн сэтгүүлч Жон Пикеллд  хэлжээ.
Монголоос онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн яс олджээ Монголоос онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн яс олджээ Reviewed by https://darkhlaa.blogspot.com/ on November 06, 2017 Rating: 5

No comments:

Comments

Powered by Blogger.