99370877 transferfactor хүргэлт үнэгүй

transferfactor

Дархан уул аймагт болон орон нутагт дархлааны бүтээгдхүүн 5+1 урамшуулалттай хүргэлт зөвөлгөө үнэгүй утас: 99370877 88373377

Ж.Батзандан: С.Зоригийг хөнөөх захиалга хэн өгснийг бид генерал Б.Хурцаас асуух ёстой


УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилох гэж буйг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай би хувийн ямар нэг маргаан, өш хонзон, сонирхлын зөрчилгүй.
Өнгөрсөн Парламентэд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах дөрвөн жилд Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл, гомдол ирж байсны заримаас Та бүхэнд сонордуулъя.
УИХ-ын олон гишүүн, бизнес эрхлэгч олон хүн Б.Хурцаас айдгийг би ойлгож байна. Алийн болгон айж амьдрах юм бэ.
Нэгдүгээрт, Дамирангийн Энхбат гэдэг хүнийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулж, Франц, Германаас хулгайлж, унтуулж, нойрсуулдаг тариа хийн хулгайлж хууль бусаар авчирсан бүлэглэлийн төлөөлөгч бол Б.Хурц. Д.Энхбат Монголын шоронд бүтэн жил хоригдоод, дараа нь хилс хэргээр баривчлагдан ирсэн нь тогтоогдож, гарснаас хойш зургаан сарын дараа амиа алдсан юм. Гэр бүлийнхэн нь бидэнд маш их өргөдөл гомдол ирүүлдэг. 

Хууль бусаар хүн хулгайлсан хэрэгт Б.Хурцыг Европын холбоо, Герман, Английн шүүх хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Энэ хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Үүнийхээ төлөө Европын холбоо руу орох эрхгүй болсон хүн. Энэ асуудлыг ярих ёстой.
Хоёрдугаарт, Саяхан Тагнуулын мөрдөн байцаагч нар С.Зоригийг хөнгөөсөн хэргийг мөрдөн шалгаад, улс төрийн захиалгат аллага байна гэж үзэж, Монгол Улсын гурван иргэнд ял өгсөн. Захиалагч нь өнөөг хүртэл олдохгүй байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж тодорхой болгохгүй бол гурван хүн ял тулгах замаар хэргийг хилсээр шийтгэчихлээ. Тагнуулын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө Генерал цол авсан. Энэ хэргийн захиалагчийг бид Генералаас асуух ёстой. 

Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс нааш, С.Зоригийн хэргийн захиалагч нь ил тод болохоос нааш Б.Хурцын дараагийн албан тушаалын тухай УИХ ярьж болохгүй, хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ асуулдаар УИХ-д нээлттэй сонсгол хийе гэж шаардаж хүсэж байгаа юм.

Гуравдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд нууцаар авч өгөх ажиллагааг ТЕГ-ын дарга, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар сонгуулийг ашиглаж УИХ-д мэдэгдэхгүй хийсэн. Яагаад УИХ-аас нууж, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгөх болов гэдэг асуудлыг ярих цаг болсон. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээс нааш Б.Хурц гэдэг эрхэм тагнуулчийг Солонгост суух Элчин сайдаар томилохыг яарах хэрэггүй гэж би хувьдаа үзэж байна. 
Б.Хурцад газар, лиценз, тендерээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. Асуудлыг нээлттэй сонсголын хүрээнд албан ёсоор ярина. 
Дөрөвдүгээрт, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Цогтбаатарыг хилс хэрэгт гүтгэж, ял өгсөн хүн бол Б.Хурц болох нь үнэн гэж түүний эхнэр Мандах гэдэг эмэгтэй УИХ- д өргөдөл өгсөн юм. УИХ өнөөг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй дарж байгаа. Хамт ажиллаж байсан хүнээ өөрийг нь шүүмжилсний төлөө хилсээр хэрэгтэн болгосон. УИХ-ын олон гишүүн, бизнес эрхлэгч олон хүн Б.Хурцаас айдгийг би ойлгож байна. Алийн болгон айж амьдрах юм бэ.

Эцэст нь нэг зүйлийг хэлье. ТЕГ-ын нэрийг барьж олон хүний бизнесийг булаасан, дээрэм тонуул хийсэн гэх гомдол бас ирж байна. Энэ асуудлыг УИХ-аар ярих ёстой. Б.Хурцад газар, лиценз, тендерээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. Асуудлыг нээлттэй сонсголын хүрээнд албан ёсоор ярина.

УИХ-аас 2015 онд Нээлттэй сонсголын тухай хуулийг баталсан. Энэ хуульд УИХ-аас сонгогдсон албан тушаалтнуудын томилгооны асуудал иргэдийн дунд хардлага төрүүлж байгаа бол, хууль бус үйлдэлд нэр холбогдсон бол томилгооны сонсгол явуулна гэж заасан.

Энэ бүх зөрчлүүдээс үүдэн Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол явуулах санал санаачилгыг би гаргаж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх цаг болсон.
-Томилгооны сонсгол явуулах гишүүдийн тоо 19 хүрэхгүй бол яах вэ? 
-Хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хүргэхийн төлөө явна гэв.
Ж.Батзандан: С.Зоригийг хөнөөх захиалга хэн өгснийг бид генерал Б.Хурцаас асуух ёстой Ж.Батзандан: С.Зоригийг хөнөөх захиалга хэн өгснийг бид генерал Б.Хурцаас асуух ёстой Reviewed by https://darkhlaa.blogspot.com/ on November 06, 2017 Rating: 5

No comments:

Comments

Powered by Blogger.