99370877 transferfactor хүргэлт үнэгүй

transferfactor

Дархан уул аймагт болон орон нутагт дархлааны бүтээгдхүүн 5+1 урамшуулалттай хүргэлт зөвөлгөө үнэгүй утас: 99370877 88373377

Отгонтэнгэр ууланд ажилласан Онцгойгийнхныг шагналаа

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд цасан нуранги үүсч, сураггүй болсон иргэдийг эрэн хайх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажилласан ОБЕГ, ЗХЖШ-ын 10 алба хаагчид  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн одон медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын гуравны өдөр зарлиг  гарган тус эрэн хайх ажиллагаанд оролцсон нийт 25 хүнийг шагнасны 15 нь орон нутгийн ОБГ, ШШГА, ЗХА–ийн алба хаагч, төр, захиргааны ажилчид болон нутгийн иргэд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар 5, Шударга журам медалиар 14 хүнийг ийнхүү шагналаа
Эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужил, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийлж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөв. Цаашид Онцгой байдлын  бие бүрэлдэхүүний техник, хувцас хэрэгслийн хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төсвийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна.  Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлнэ гэв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ШАГНУУЛСАН АЛБА ХААГЧДЫН НЭРС
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор
1.  Жамсран  Баяртогтох                      ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах  ажиллагааны зааварлагч
2.  Лувсан     Баясгалан                        Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга
Цэргийн гавьяаны одонгоор
3.  Ядамбат     Сэргэлэн                     ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч
4.  Бямбаа       Амарсанаа                    Завхан аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч
5.  Сосорбарам  Энх-Амгалан              Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч
6.  Дамбий  Хүдэрмөнх                         Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга
Цэргийн хүндэт медалиар
7.  Даваацэрэн Мөнхбат                       Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга
8.  Төмөрбаатар  Батсайхан                 ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч
9.  Сэмбэрүү  Даваажаргал                  Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн захирагч
10.  Түдэвваанчиг Отгонбаяр              Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
11.  Дашзэвэг   Батхишиг                     Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн тасгийн дарга
Шударга журам медалиар
12.  Базарсад   Ганболд                       ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн
13.  Батхүү  Отгонжаргал                     ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн дарга
14.  Бат-Очир Ганзориг                      ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин нисэх төхөөрөмжийн нисгэгч
15.  Дэмиддагва  Батсүмбэр      ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн нисэх төхөөрөмжийн техникч
16.  Галиндэв  Маналжав                     Завхан аймгийн ОБГ-ын аврагч- химич
17.  Сэрээтэрдорж   Бадам-Очир        Завхан амйгийн ОБГ-ын аврагч-гал сөнөөгч
18.  Уртнасан  Нямдаваа                     Завхан амйгийн ОБГ-ын аврагч-гал сөнөөгч
19.  Лхагва Энхтуяа                             Увс аймгийн ОБГ-ын аврагч жолооч-холбоочин
20.  Мөнхбат  Алтансүх                        Говь-алтай аймгийн ОБГ-ын аврагч-химич
21.  Бекейхан   Күнтуган                       Баян-Өлгий аймгийн ОБГ-ын аврагч гал-сөнөөгч
22.  Бэхтулга Цулбуур                          Баянхонгор аймгийн иргэн
23.  Очирбат  Бат-Өлзий                      Завхан аймгийн ЗДТГ-ын нярав
24.  Баярсайхан Алтангадас                Завхан аймгийн уулын спортын тамирчин
25.  Жанчивцамба  Амгаланбаяр        Завхан аймгийн Отгон сумын засаг дарга
Отгонтэнгэр ууланд ажилласан Онцгойгийнхныг шагналаа Отгонтэнгэр ууланд ажилласан Онцгойгийнхныг шагналаа Reviewed by https://darkhlaa.blogspot.com/ on November 06, 2017 Rating: 5

No comments:

Comments

Powered by Blogger.