99370877 transferfactor хүргэлт үнэгүй

transferfactor

Дархан уул аймагт болон орон нутагт дархлааны бүтээгдхүүн 5+1 урамшуулалттай хүргэлт зөвөлгөө үнэгүй утас: 99370877 88373377

ДИВААЖИНГИЙН БАРИМТУУД: Английн Хатан хааны НУУЦ ХӨРӨНГИЙГ ИЛЧИЛЛЭЭ


Өмнөд Германы Сонин цоо шинэ 13,4 сая баримт бичиг бүхий оффшор данснуудын тухай “Диваажингийн баримтууд” хэмээх мэдээллийг дэлгэлээ.
Эдгээр баримтууд дунд Английн Хатан хааны хувийн үл хөдлөх хөрөнгүүд, их хэмжээний нууц бэлэн мөнгө зэрэг багтсан байна.
Жишээлбэл Facebook, Twitter зэрэг компаниудад Оросын компаниуд бүр тодруулбал Кремлээс хөрөнгө оруулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны зөвлөх Америкаас хориг тавьсан Оросын компанид хувьцаа эзэмшдэг болох нь мөн тогтоогджээ. Өнгөрсөн жил Панамын баримтуудыг дэлгэж байсан Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо эдгээр баримтуудыг нягтлан шалгаж байгаа аж.
Эрх баригчид, үндэстэн дамнасан корпорацийн эзэд, урлаг соёлын салбарын одууд хэрхэн нууц компаниар дамжуулан татварын газраас өөрсдийн хөрөнгөө нуудаг тухай ихэнх нийтлэлд дурджээ.
Эдгээр дундаас Английн Хатан хааны нууц хөрөнгөтэй холбоотой баримтууд хамгийн их анхаарал татаж байна. Диваажингийн баримтуудад дурдсанаар Хатан хаан оффшор компанид 13 сая ам. доллартой тэнцэх хөрөнгө оруулжээ.
Хэдийгээр Хатан хаан татвараас зайлсхийсэн, хууль бус зүйлтэй орооцолдсон гэж шууд хэлж болохгүй ч оффшортой холбоотой баримтуудыг нягтлан шалгах, түүнээс албан хариу авах шаардлага зайлшгүй гарч ирнэ.
Оффшор дансаар мэргэшсэн Бермудад байрлах Appleby хуулийн байгууллагын 13,4 сая мэдээлэл бүхий энэхүү "Диваажингийн баримтууд" нь хэмжээгээр Панамын баримтуудын дараа хоёрдугаарт орж байна.
Одоогийн байдлаар ямар эх сурвалж эдгээр мэдээллийг Өмнөд Германы Сонинд өгсөн болох нь тодорхой болоогүй аж.
Шинэ баримтуудад дурдсанаар Оросын Засгийн газартай холбоотой компаниуд Цахиурын хөндийд томоохон хөрөнгө оруулалт хийж байсан нь тодорхой болсон юм. Жишээлбэл Facebook, Twitter зэрэг компаниудад Оросын компаниуд бүр тодруулбал Кремлээс хөрөнгө оруулжээ.
ДИВААЖИНГИЙН БАРИМТУУД: Английн Хатан хааны НУУЦ ХӨРӨНГИЙГ ИЛЧИЛЛЭЭ ДИВААЖИНГИЙН БАРИМТУУД: Английн Хатан хааны НУУЦ ХӨРӨНГИЙГ ИЛЧИЛЛЭЭ Reviewed by https://darkhlaa.blogspot.com/ on November 06, 2017 Rating: 5

No comments:

Comments

Powered by Blogger.