99370877 transferfactor хүргэлт үнэгүй

transferfactor

Дархан уул аймагт болон орон нутагт дархлааны бүтээгдхүүн 5+1 урамшуулалттай хүргэлт зөвөлгөө үнэгүй утас: 99370877 88373377

Хойд Солонгосын цөмийн зэвсгийг устгах ганц арга нь ГАЗРААР ДАЙРАХ


Пентагон Хойд Солонгосын цөмийн зэвсгийг бүрэн устгах цорын ганц арга нь газраар цэргээ оруулах гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөлийг төлөөлөн Өргөмжит Адмирал Майкл Дюмонт Конгрессын гишүүн Тед Лиеуд бичсэн захидалдаа ингэж дурджээ.
Цэргийн зөвлөл ямар нэгэн цэргийн ажиллагаа хийхээс өмнө дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байна
Конгрессын гишүүн Тед Лиеу Хойд Солонгостой ямар асуудал үүсэж болох тухай асуусан бөгөөд хариуд нь “БНАСАУ-ын цөмийн зэвсгийн байршлыг нарийвчлан тогтоож, бүрэн устгахын тулд зөвхөн газраар цэргээ оруулах л боломжтой” гэсэн аж.
Үүнээс болж Хойд Солонгосын талаас цөмийн пуужин харвах эрсдэлтэй бөгөөд Америкийн цэргүүд газар доорх судалгаа, хөгжүүлэлтийн байгууламжуудыг энэ хооронд устгана гэжээ.
Конгрессын гишүүн энэ захидлын хариуд “Аймшигтай үйл явдал болох бөгөөд тулаан эхэлсэн хэдхэн өдрийн дотор хэдэн зуун мянга бүр хэдэн сая хүний аминд ч хүрч болзошгүй нөхцөл байдал бий болсон байна” гэсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь Хойд Солонгос хэрвээ АНУ болон түүний холбоотнуудад заналхийлэх аваас устгахаас өөр сонголт үлдэхгүй гэж мэдэгдсэн юм.
Харин Конгрессын гишүүн, Тед Лиеу “Одоо байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Америкийн цэргүүдийг эрсдэлд оруулахгүйн тулд Ерөнхийлөгч илүү дипломат байдлаар асуудалд хандах ёстой” гэжээ.
Түүнчлэн өргөмжит Адмирал Дюмонт өөрийн захидалдаа “Цэргийн зөвлөл ямар нэгэн цэргийн ажиллагаа хийхээс өмнө дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байна” гэсэн аж.
Хойд Солонгосын цөмийн зэвсгийг устгах ганц арга нь ГАЗРААР ДАЙРАХ Хойд Солонгосын цөмийн зэвсгийг устгах ганц арга нь ГАЗРААР ДАЙРАХ Reviewed by https://darkhlaa.blogspot.com/ on November 06, 2017 Rating: 5

No comments:

Comments

Powered by Blogger.